A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "бичгээр хадгална" гэснийг "баримтжуулна" гэж, 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн "цаасан" гэснийг "бичгээр, эсхүл цахим" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР