- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2024 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 89
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2024 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Тусгай зориулалтаар 2024 онд агнах амьтдын тоо хэмжээг 1 дүгээр хавсралт, барих загасны тоо хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг тухайн жилд агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарт багтаан, холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
