- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.16 дахь заалт нэмсүгэй:
"3.1.16."гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."
2 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн "үнэн зөвийг хариуцна." гэсний дараа "Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр гаргах тохиолдолд цахим гарын үсэг хэрэглэж баталгаажуулна." гэж нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
