- Нүүр
- Монгол Улсын хууль
- НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй:
"4."гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."
2 дугаар зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын, 12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
