A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн "бичгээр буюу цахим шуудангаар" гэснийг "бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн "бичгээр" гэснийг "бичгээр, эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР