- Нүүр
- Монгол Улсын хууль
- САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.14 дэх заалт нэмсүгэй:
"3.1.14."гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."
2 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалтын "бичгээр" гэсний дараа ", эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
