- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 101
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" гэсэн хэсэгт "-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын "Эрүүл Монгол хүн" төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга;" гэж, "-Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга;" гэсний дараа "-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга;" гэж, "-олон нийтийн төлөөлөл (Европ, Монголын хамтарсан худалдаа, аж үйлдвэрийн танхим)." гэсний дараа "-олон нийтийн төлөөлөл ("Монголын донтох эмгэг судлаачдын нийгэмлэг" ТББ)." гэж тус тус нэмсүгэй.
2."Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-д нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм"-д доор дурдсан агуулгатай 2.11 дэх заалт нэмсүгэй:
"2.11.Сангийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
3.Мөн дүрмийн 2.5 дахь хэсэгт "Зөвлөлийн хуралдаанд нарийн бичгийн дарга саналын эрхгүй оролцоно." гэсэн өгүүлбэр нэмсүгэй.
4."Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга" гэснийг "Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга" гэж, "Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын дарга" гэснийг "Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга" гэж, "Нарийн бичгийн дарга:" хэсгийн "Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга" гэснийг "Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Мөн дүрмийн 2.3 дахь заалтын "Зөвлөлийн гишүүдийн зургаа нь төрийн байгууллагаас, зургаа нь олон нийтийн" гэснийг "Зөвлөл нь төрийн байгууллагын болон олон нийтийн тэнцүү тооны" гэж, 2.9 дэх заалтын "Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга" гэснийг "Төрийн захиргааны удирдлагын газрын дарга" гэж тус тус өөрчилсүгэй.
6.Мөн дүрмийн 2.10 дахь заалтыг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:
"2.10.Сангийн ажлын албаны чиг үүргийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар хариуцан гүйцэтгэх бөгөөд ажлын албаны даргын албан үүргийг тус зохион байгуулалтын нэгжийн дарга гүйцэтгэнэ. Ажлын албаны дарга нь дараах эрх, үүрэгтэй байна:"
7.Мөн дүрмийн 2.2 дахь заалтын "12 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
