- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.2 дахь хэсэг нэмсүгэй:
"11.2.Энэ хуулийн 11.1.4-т заасан татварын тайлан, бусад баримт бичгийг цахим хэлбэрээр үйлдсэн бол цахим гарын үсгээр баталгаажуулна."
2 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
