A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 05

Хэрлэн сум

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорин нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглах журмыг нийтэд сурталчлан, зорилтот арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, хэрэгжилтийн үр дүнг жилийн эцэст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч (М.Шүрэнцэцэг)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, хот, ХАА-н хөгжил, Байгаль орчин, Аялал жуулчлалын бодлогын хороо (Э.Амарсайхан)-нд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.БАТ-ЭРДЭНЭ