A

A

A

Бүлэг: 1979

Хэрлэн сумын ИТХ-ын 2024 оны 01 сарын 31ний

өдрийн Хорин нэгдүгээр хуралдааны

05 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.           Бэлчээрийг орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхид суурилсан аргачлалаар

улирлын хуваарьтай төлөвлөх, бэлчээрийн даац, багтаамжид тохируулан малын тоо толгойн зохистой хэмжээг бий болгож, бэлчээр байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалахад нутгийн захиргаа, орон нутгийн болон отрын малчдын хооронд үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулахад оршино.

1.2.           Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг

дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангахад бэлчээр, ус ашиглагч малчид, бүлэг, аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

Хоёр. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх

2.1. Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараах зарчмыг баримтална

2.1.1. Бэлчээрийн даац, багтаамж, экологийн чадавхид суурилах

2.1.2. Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах

2.2. Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө /цаашид "Бэлчээр ашиглалтын

төлөвлөгөө гэх/ нь дараах шаардлагыг хангасан байна.

2.2.1 Бэлчээрийн төлөв байдал чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний

/фотомониторинг гэх/ дүнд үндэслэсэн байх

2.2.2. Бэлчээрийг улирлаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарь гаргах

2.2.3.Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно.

2.2.4. Уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх

2.2.5. Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улс,

донор байгууллагын төсөл хэрэгжүүлэгч нь бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд баг, сумын Засаг даргатай хамтран ажиллах

Гурав. Бэлчээрийн даац тооцох

3.1. Үндэсний статистикийн хорооны дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн  үйлдвэрийн сайд,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/113, А/250, А/422 дугаар хамтарсан тушаалын хавсралт "Малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлал"-ын дагуу тооцно.

Дөрөв. Бэлчээр ашиглалтын талаар сум, багийн нутгийн өөрөө удирдах болон

нутгийн захиргааны болон тухайн шатны Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагаа.

 

4.1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

4.1.1. Багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн Газрын тухай хуулийн 20.1.2, 52.6-д заасны дагуу сумын тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг нутаг дэвсгэрийн тусгайлан (өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбай, отрын, өнжөөх, чөлөөлөх) болон нийтээр (зуслан, намаржаа, худаг, нуур, булаг, хужир) ашиглах бэлчээрийн заагийг газрын зурагт тэмдэглэн 5, 9 сард тогтоож сумын Засаг дарга өргөн мэдүүлснийг хэлэлцэж шийдвэрлэнэ.

4.1.2. Сумын бэлчээрийн даацад нийцсэн сүргийн зохистой бүтэц, малын тооны оновчтой хэмжээг тогтоож батлах, авах арга хэмжээний чиглэлийг баталж, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх

4.2 Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

4.2.1. Бэлчээр болон ус ашиглалтын төлөвлөгөөниий хэрэгжилтийг багийн Засаг даргатай хамтран зохион байгуулах, шалгах, тайлагнах

4.2.2. Багийн Засаг даргын жилийн ажлыг үнэлэхдээ энэ журмын хэрэгжилтийн үр дүнг тооцох

4.2.3. Гол, горхи, булаг, шандын эх ундарга, хадлангийн болон тариалангийн талбай хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах сургалтыг зохион байгуулах

4.2.4. Гантай эсвэл өвөлжилт хүндэрсэн өөрийн сумын багаас бэлчээрийн даац хүрэлцээтэй багийн нутаг дэвсгэрт айл өрх мал сүргийг тухайн багийн Засаг даргатай зөвшилцөн оруулах шийдвэр гаргах

4.2.5. Малчид, малчдын бүлэгт нэг наст болон олон наст ургамал тариалах, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй төрөлжүүлэн хөгжүүлэх зэрэгт бодлогоор дэмжих, арга зүйгээр хангах

4.2.6. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг үр дүнтэй хэрэгжүүлсэн, алслагдсан болон ашиглалтгүй бэлчээрийг ашигласан, өвөл, зуны отор нүүдэл хийсэн, хадлангийн талбайг тордож сайжруулсан, бууцны хөлд ногоон тэжээл тариалах зэргээр манлайлан ажилласан малчид, малчдын бүлэг, хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шагнал урамшуулалд тодорхойлох.

4.2.7. Бэлчээрт мониторингийн судалгаа хийх, үүлэнд нөлөөлөх генератор байрлуулах саналыг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт хүргүүлж болно.

4.2.8. Өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа харьяа

сумын Засаг даргын албан хүсэлт, отрын малчдад нийгмийн болон эрүүл мэндийн   үйлчилгээ үзүүлэх болон отрын малын бэлчээр хамгаалах тодорхой хэмжээний зардлыг ирүүлсний дагуу отроор ирж байгаа малчинаас хэдэн ам бүлтэй, хэдэн тооны малтай малчин өрх хэдий хугацаагаар орж ирж байгаа талаар дэлгэрэнгүй өргөдлийг авч  болзолт гэрээ байгуулсны дараа нутаглах өвөл, хаврын бэлчээр, усыг зааж өгөх

4.2.9. Бэлчээрийн даацад нөлөөлөхүйц /100 толгойгоос дээш адуу, 300 толгойгоос дээш ямаа, 500 толгойгоос дээш хонь/ малтай оторчин өрхтэй зөвшилцөж шийдвэрлэнэ.

4.3 Багийн Иргэдийн Нийтийн Хурлаас дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

4.3.1.Энэ журмын 2.2-д заасны дагуу төлөвлөгөөний төслийг сумын ХАА-н тасагтай хамтран боловсруулж хурлаараа хэлэлцэн жил бүрийн 5, 9 сарын 5-нд багтаан сумын ИТХ-д хүргүүлэх

4.3.2. "Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа сумын Засаг даргад уламжлах, бэлчээр, усны маргаантай асуудлыг шалгаж, шийдвэрлэх

4.3.3. Уг журмын хэрэгжилтийн талаарх багийн Засаг даргын жилийн тайланг хэлэлцэж, дүгнэж, шийдвэр гаргах

4.4. Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 4.4.1. Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, хуваарийг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, санал авах, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.

4.4.2. Тухайн жилд хэрэгжүүлэх бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, шаардагдах зардлын төсөлд малчин өрх, малчдын бүлэг, бэлчээр ашиглалтын хэсгийн саналыг авч тусгах, сумын Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж тайлагнах.

 4.4.3. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан санал, шийдвэр, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, бэлчээр ашиглах хуваарийг малчин өрхүүдэд танилцуулах, хэрэгжилтийг зохион байгуулах.

 4.4.4. Бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн талбай болон бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалтын ажлыг зохион байгуулах.

 4.4.5. Гадны нутаг (отор)-оос (гэрээ, зөвшөөрөл, мал эмнэлгийн гэрчилгээ)-гүй орж ирсэн малчидтай нэн даруй уулзаж, шаардлага өгч, нүүлгэх, нутаг бэлчээр олгохгүй байх саналыг Мэл эмнэлгийн тасагт бичгээр уламжлах

 4.4.6. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлын хүрээнд тандалт судалгааг малчид болон малчдын бүлэгтэй хамтран хийж, сумын Хөдөө аж ахуйн тасаг болон нийтийг хамруулан тэмцэх ажлыг зохион байгуулах

4.4.7. Малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэхэд чиглэсэн сүргийн зохистой бүтэц, харьцаа, үүлдэр угсаа, шилэн сонголт, чанар сайжруулахад анхаарч ажиллах, мал эмнэлгийн тусламж үйлчилгээнд малчдыг бүрэн хамруулах

 4.4.8. "Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журам" зөрчсөн этгээдэд хугацаатай мэдэгдэх хуудас өгч, сумын Засаг даргад нэн даруй бичгээр мэдэгдэх

4.4.9. Бэлчээрийг хуваарийн дагуу чөлөөлөөгүй этгээдийг албадан нүүлгэж, гарсан зардлыг төлүүлэх

4.4.10. Өвөлжөө хаваржааны ашиглалтын судалгааг жил бүр гаргаж газрын даамалд  хүргүүлж Сумын Засаг даргад уламжилна.

4.4.11. Малын тоо толгойн албан татварыг сумын ИТХ-аас тогтоосны дагуу төвлөрүүлэх ажлыг хийж хэрэгжүүлнэ.

4.5 Сумын Мал эмнэлэгийн тасгийн улсын байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

4.5.1. Сумын нийт мал сүргийг шимэгчтэх, халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг мал эмнэлгийн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах

4.5.2. Гадны нутгаас болон отрын малд гарал үүсэл, эрүүл ахуй, мал эмнэлэгийн гэрчилгээ, өрхийн эрүүл мэндийн дэвтрийг үндэслэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийж сумын хилээр нэвтрүүлэх

4.6. Сумын Хөдөө аж ахуйн тасаг, Газрын даамал, Сумын байгаль орчны асуудал харицсан мэргэжилтэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

 

4.6.1. Малчдад бэлчээр ашиглалтын ач холбогдлыг ойлгуулж, мэдлэг олгох, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх сайжруулах талаар сургалт зохион байгуулах бэлчээрийг зөв зохистой ашиглах дадалтай болгох

4.6.2. Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан саналыг тухайн багийн бэлчээр ашиглалтын хуваарийн төсөлд тусгуулах, усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

4.6.3. Сум, багийн түвшинд бэлчээрийн даацыг тогтоон, өвөлжиж, хаваржих боломжит малын тоог тодорхойлсон дүнгийн хамт жил бүрийн 09 дүгээр сарын 10-наас 20-ны дотор аймаг, сум, багийн Засаг даргад хүргүүлэх;

4.6.4. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид хортон шавьжтай тэмцэх ажлыг малчдын оролцоотой зохион байгуулах

4.6.5. Бэлчээрийн даац, багтаамжийн дүнд тулгуурлан тухайн жилд малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэхэд чиглэсэн сүргийн зохистой бүтэц, хэмжээ, сүргийн    эргэлтийг оновчтой зохион байгуулж, мал аж ахуйг үр ашигтай эрхлэн явуулахад тоонд бус чанарт анхаарч өндөр ашиг шимтэй сумын цөм сүргийг бий болгох сургалт, сурталчилгаа хийнэ.

4.6.6. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр хангах, масс мэдээ илгээх

4.6.7. Багийн Засаг даргаас ирүүлсэн судалгаа, саналыг үндэслэж өвөлжөө, хаваржааны эзэмшлийн гэрчилгээ  гарган авснаас хойш 2 жилийн хугацаанд ашиглаагүй бол газар эзэмших эрхийг цуцлах хүртэлх арга хэмжээг авна.

4.6.8. Газар эзэмших эрхийн гэрчилгээг /өвөлжөө хаваржаа/  бусдад шилжүүлэхэд багийн Засаг дарга болон Тосгоны Захирагчийн ажлын албанаас тодорхойлолт авч Газрын даамалд уламжилна.

4.6.9. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг боловсруулахад оролцож багийн иргэдийн Нийтийн Хуралд саналаа хүргүүлэх

Тав. Бэлчээр ашиглагчдын эрх, үүрэг

5.1. Бэлчээр ашиглагч малчин, бүлэг дараах нийтлэг эрх, үүрэгтэй

5.1.1. Бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад биечлэн оролцох

5.1.2. Бэлчээр өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гаргасан сум, багийн Засаг даргын шийдвэрийг дагаж биелүүлэх

5.1.3. Малын тоо толгойн албан татварыг сумын ИТХ-ын тогтоосон хэмжээгээр хуулийн хугацаанд төлөх

5.1.4. Гаднаас дур мэдэн отрын айл, мал сүргийг зөвшөөрөлгүй оруулж, өвөлжөө, хаваржаа, хот бууцыг дамжуулан ашиглуулахгүй, бэлчээр хашихгүй байх

 5.1.5. Сум, багийн Засаг даргын зөвшөөрөлгүй шинээр хашаа, хороо барих, уст цэг гаргах, ашиглах, эзэмших бусдад өвөлжөө, хаваржааны газар олгох, худалдах, шилжүүлэх, бэлэглэхийг хориглоно.

5.1.6. Өвөлжөө, хаваржаандаа гадны мал бүхий өрх буулгахыг хориглоно.

5.1.7. Бэлчээр, хашаа, саравч, бууц, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй, малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэж, хортон мэрэгчтэй тэмцэх, сумын мал эмнэлгээр ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, устгах

5.1.8. Энэ журмын 2.2.3заасан зайд мал бэлчээхгүй, оторлохгүй, хашаа саравч барихгүй байх

5.1.9. Шинээр өрх тусгаарласан малчин өрхөд өвөлжөө, хаваржаа барих асуудлыг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн тухахйн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар гаргасан саналыг үндэслэн сумын Засаг дарга зохицуулж шийдвэрлэнэ

5.1.10. Шилжин ирэхээр хүсэлтээ гаргасан малчин өрхийг "Монгол Улсын нутаг дэвсгэрт шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам"-ын 2.1-т заасны дагуу шилжиж ирсэн малчин өрхөд багийн иргэдийн Нийтийн Хурлаас нутаг бэлчээрийг зааж өгч болзолт гэрээ байгуулан нутаглуулна. Болзолт гэрээний үүргээ хангалттай биелүүлж 2-3 жил тогтвор суурьшилтай амьдарсан өрхийн хүсэлтийг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн тухахйн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар  өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэх эрх үүсгэнэ. 

5.1.11. Отрын бэлчээрт өвөлжиж, хаваржсан малчид ашиглаж байсан бэлчээр дэх малын сэг зэм, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж бэлчээрийг чөлөөлнө.

Зургаа. Маргаан шийдвэрлэх хохирол нөхөн төлүүлэх

6.1. Бэлчээр ашиглах асуудлаар гарсан маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

6.2. Журам зөрчсөн маргааныг сумын Засаг дарга шийдвэрлэнэ. Эс тохиролцсон тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Долоо. Журам хүчин төгөлдөр болох

7.1. Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр болно.