A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЯНДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 14/3

Баяндалай сум

2024 ОНЫ МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Баяндалай суманд нийт нутгаар хур тунадас бага, зуншлага тааруу байснаас хамааран бэлчээрийн даац муу, зуд турхантай, өвөлжөө хаваржаа хүндэрч малчид, иргэдийн орлого амьжиргааны түвшин доройтолд орсон учир "Малын тоо толгойн албан татвар"-ын хэмжээг 2024 онд "0" төгрөгөөр тогтоох саналыг дэмжин баталсугай.

2.Шийдвэрийн бүрдлийг ханган Хууль зүй, дотоод хэргийн яаманд хууоийн хугацаанд уламжилж ажиллахыг сумын Засаг дарга (У.Буян-Өлзий)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/1 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Ж.ТОГОСМАА