A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭСАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 04

Улаан худаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрч буй тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2024 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин болоьн мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай.

Үүнд:

Тэмээ -0 төгрөг

Адуу - 0 төгрөг

Үхэр - 0 төгрөг

Хонь - 0 төгрөг

Ямаа - 0 төгрөг

2.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл боллон нарийн бичгийн дарга (Э.Мөнхцэцэг)-д даалгасугай.

ДАРГА Х.ЧИНЗОРИГТ