- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НАРАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН НАРАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 02
Хонгор
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 25-ны А/368 тоот тушаал, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192А243 тоот тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг баталсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Л.ОЧ), Байгаль орчин хяналтын улсын байцаагч(Г.Цолмон) нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЦОЛМОН
Текст томруулах
A
A
A
