- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНААС ОНОГДУУЛСАН ТОРГОХ ШИЙТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ТООЦОХ ХУГАЦАА, АРГАЧЛАЛ
Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 А/42, А/71 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНААС ОНОГДУУЛСАН ТОРГОХ ШИЙТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ТООЦОХ ХУГАЦАА, АРГАЧЛАЛ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэн тооцох, шийтгэл биелүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд "Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал" (цаашид аргачлал гэх)-ыг баримтална.
1.2.Энэхүү аргачлалд заасан торгох шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэн тооцох хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан журмын дагуу тоолох ба нэмэгдүүлэн тооцсон хувь, хэмжээг "нэмэгдүүлэн тооцсон төлбөр" гэсэн нэршлээр ойлгоно.
1.3.Шийтгэл оногдуулсан шийдвэрийн биелэлтийг түр түдгэлзүүлсэн тохиолдолд шүүхээс оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаа тоолохыг зогсооно.
1.4.Эрх бүхий албан тушаалтан торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэн тооцохгүй.
1.5.Эрх бүхий албан тушаалтны торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцсон хувь хэмжээ, хугацаатай холбоотой гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
Хоёр.Торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хувь хэмжээ, хугацаа
2.1.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан шийдвэрээ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.4 дэх заалтад заасны дагуу мэдэгдсэн үеэс торгох шийтгэлийг биелүүлэх хуульд заасан хугацаа тоологдоно.
2.2.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан торгох шийтгэлийн хэмжээг хугацаа хэтрүүлсэн сар бүр 10 хувиар нэмэгдүүлэн тооцно. Шийтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэн тооцох нийт хугацаа 5 сараас, нийт хувь хэмжээ нь торгох шийтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
2.3.Торгох шийтгэл, нэмэгдүүлсэн хувь хэмжээг энэ аргачлалд заасны дагуу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.4 дэх заалтад заасны дагуу мэдэгдэл хүргэх системээр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хүргэнэ.
2.4.Энэ аргачлалын 2.2-т заасан хугацаа дуусмагц эрх бүхий албан тушаалтан дараах шийдвэрийг гаргаж, харьяалах шүүхэд даруй хүргүүлнэ. Үүнд:
2.4.1.хуулийн этгээд нь оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг төлөөгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт;
2.4.2.хүнд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн нийлбэр нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс доош бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт;
2.4.3.хүнд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн нийлбэр нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих санал.
2.5.Эрх бүхий албан тушаалтан аргачлалын 2.4 дүгээр зүйлийн 2.4.3-т заасан саналыг зөрчил үйлдсэн хүнд танилцуулж, оршин суугаа (оршин байгаа) газар, эсхүл тухайн зөрчил гаргасан харьяаллын шүүхэд хүний хамт хүргүүлнэ.
2.6.Зөрчил үйлдсэн хүн оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг аргачлалд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн хэмжээнээс хамааран аргачлалын 2.4 дүгээр зүйлийн 2.4.2, 2.4.3-т заасан аль тохирох шийдвэрийг гаргана.
2.7.Зөрчил үйлдсэн хүн оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг аргачлалд заасан хугацаа дууссаны дараа төлсөн нь нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Гурав.Бусад
3.1.Эрх бүхий албан тушаалтан аргачлалын 2.4 дүгээр зүйлд заасан шийдвэрийг нэгдсэн бүртгэлд даруй бүртгэнэ.
3.2.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөр, түүний төлөлтийн талаарх баримт, аргачлалын 2.4 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан санал, хүсэлт болон шүүхийн шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг, материалд хавсаргана.
3.3.Энэ аргачлалыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 А/42, А/71 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт
ШБ-1
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ХҮСЭЛТ
....... оны ... дүгээр ...............
сарын ...-ний өдөр хот, сум
.......................................... ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД
Шийдвэрийн биелэлтийг албадан
гүйцэтгүүлэх тухай
..........................................................................................................................................
/Эрх бүхий байгууллага, албан тушаал, цол, нэр/ би, .............................................................-д /зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн нэрийг бичих/ ... оны ... дугаар сарын ... –ний өдөр Зөрчлийн тухай хуулийн ... дүгээр зүйлийн ... хэсгийн ... дэх заалтад зааснаар .............. нэгж /хувь/-тэй тэнцэх хэмжээний буюу ................. төгрөгийн торгох шийтгэлийг ........................... дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж, ... оны ... дугаар сарын ... –ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгасан.
....................................... /зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн нэрийг бичих/ нь оногдуулсан ............... төгрөгийн торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөр ........... төгрөг, нийт ............. төгрөгийг төлөөгүй, торгох шийтгэлийг биелүүлэх хуульд заасан хугацааг ... оны ... сарын ... -ны өдрөөс ... оны ... сарын ... -ны өдөр хүртэл .......................... /5 сараас дээш/ хугацаагаар хэтрүүлсэн нь ....
................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... баримтаар тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ............................................................... /зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн нэрийг бичих/-ээс оногдуулсан шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн нийлбэр .............................................. төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг ..................................... шүүхэд гаргав.
Хүсэлтэд шийтгэлийн хуудасны хуулбар, хаягийн лавлагаа зэрэг ... хуудас материал хавсаргасан болно.
ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТАН: /......................................../ /........................................../
/гарын үсэг/ /нэр/
--оОо—
Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 А/42, А/71 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт
ШБ-2
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ХҮСЭЛТ
....... оны ... дүгээр ...............
сарын ...-ний өдөр хот, сум
..........................................ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД
Шийдвэрийн биелэлтийг албадан
гүйцэтгүүлэх тухай
.................................................................................................................................
/Эрх бүхий байгууллага, албан тушаал, цол, нэр/ би, .................................. овогтой ................................... -д /зөрчил үйлдсэн хүний овог, нэрийг бичих/ ... оны ... дугаар сарын ... –ний өдөр Зөрчлийн тухай хуулийн ... дүгээр зүйлийн ... хэсгийн ... дэх заалтад зааснаар ............... нэгж /хувь/-тэй тэнцэх хэмжээний буюу ................. төгрөгийн торгох шийтгэлийг ........................... дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж, ... оны ... дугаар сарын ... –ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгасан.
....................................... /зөрчил үйлдсэн хүний нэрийг бичих/ нь оногдуулсан ............... төгрөгийн торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөр ........... төгрөг, нийт ............. /450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс доош/ төгрөгийг төлөөгүй, торгох шийтгэлийг биелүүлэх хуульд заасан хугацааг ... оны ... сарын ... -ны өдрөөс ... оны ... сарын ... -ны өдөр хүртэл ................ /5 сараас дээш/ хугацаагаар хэтрүүлсэн нь ........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................баримтаар тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ............................................................... /зөрчил үйлдсэн хүний нэрийг бичих/-ээс оногдуулсан шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн нийлбэр .............................................. төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг ..................................... шүүхэд гаргав.
Хүсэлтэд шийтгэлийн хуудасны хуулбар, хаягийн лавлагаа зэрэг ... хуудас материал хавсаргасан болно.
ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТАН: /......................................../ /........................................../
/гарын үсэг/ /нэр/
--оОо—
Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 А/42, А/71 дугаар хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралт
ШБ-3
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ САНАЛ
....... оны ... дүгээр ...............
сарын ...-ний өдөр хот, сум
..........................................ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД
Торгох шийтгэлийг нийтэд тустай ажил
хийлгэх шийтгэлээр солих тухай
.................................................................................................................................
/Эрх бүхий байгууллага, албан тушаал, цол, нэр/ би, .................................. овогтой ................................... -д /зөрчил үйлдсэн хүний овог, нэрийг бичих/ .... оны .... дугаар сарын .... –ний өдөр Зөрчлийн тухай хуулийн .......... дүгээр зүйлийн .... хэсгийн .... дэх заалтад зааснаар .......................... торгох шийтгэлийг........................... дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж, .... оны .... дугаар сарын .... –ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгасан.
....................................... /зөрчил үйлдсэн хүний нэрийг бичих/ нь оногдуулсан ............... төгрөгийн торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөр ........... төгрөг, нийт ............. /450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш/ төгрөгийг төлөөгүй, торгох шийтгэлийг биелүүлэх хуульд заасан хугацааг ........ оны ...... сарын ..... -ны өдрөөс ....... оны ..... сарын ...... -ны өдөр хүртэл ................................ /5 сараас дээш/ хугацаагаар хэтрүүлсэн нь .............................................................................................................................................................................................................................................................................................................. баримтаар тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ......................................-д /зөрчил үйлдсэн хүний нэрийг бичих/ оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн нийлбэр .......... төгрөгийг ........ цагийн нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналыг ............................................................... шүүхэд гаргав.
Саналд шийтгэлийн хуудасны хуулбар, хаягийн лавлагаа зэрэг .... хуудас материал хавсаргасан болно.
САНАЛ ГАРГАСАН
ЭРХ БҮХИЙ АЛБАН
ТУШААЛТАН: /......................................../ /........................................../
/гарын үсэг/ /нэр/
ТАНИЛЦСАН: ЗӨРЧИЛ
ҮЙЛДСЭН ХҮН /......................................../ /........................................./
/гарын үсэг/ /нэр/
--оОо—
Текст томруулах
A
A
A