A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 64

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсад 2024 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтад заасан тэмцээний зохион байгуулалтын зардалд зориулан 3,235,460,000.00 (гурван тэрбум хоёр зуун гучин таван сая дөрвөн зуун жаран мянга) төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2024 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

3.Монгол Улсад зохион байгуулагдах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг ханган, өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ