A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/43, А/72

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага хооронд мэдээлэл солилцох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг прокурор, эрх бүхий байгууллагын алба хаагч нарт үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга (Ц.Батболд), Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Л.Нямгэрэл) нарт тус тус даалгасугай.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Б.ЖАРГАЛСАЙХАН             

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР