A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 98

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Шүүх шинжилгээний тухай хуулийн 72.8.2, 72.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход шаардагдах хөрөнгийг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" (Шүүх шинжилгээний ажилтны онцгойн нэмэгдэл) Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА