- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (мөнгөн тэтгэмж олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 99
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шүүх шинжилгээний тухай хуулийн 71.2, 71.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид мөнгөн тэтгэмж олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
