A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолын 18 дугаар хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-д "Орлогч дарга: -Эрүүл мэндийн дэд сайд" гэж, "Гишүүд:" хэсгийн "-Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга;" гэсний дараа "-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газрын дарга;", "-Боловсрол, шинжлэх ухааны яамны Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга;", "-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;" гэж, "-Монгол Улсын их сургуулийн химийн факультетын декан." гэсний дараа "-Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал." гэж тус тус нэмсүгэй.

2.Мөн бүрэлдэхүүний "Гишүүд:" хэсгийн "-Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга;" гэснийг "-Зэвсэгт хүчний Жанжин штабын Цацраг, хими, биологиос хамгаалахын дарга;" гэж өөрчилсүгэй.

3.Мөн бүрэлдэхүүний "Гишүүд:" хэсгийн "-Эрүүл мэндийн дэд сайд;" гэснийг, 350 дугаар тогтоолын 30 дугаар хавсралтаар баталсан "Хүний эрхийг хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн төлөөлөл (О.Мөнхсайхан);" гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ