- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИРЖЭЭР АРИЛЖААЛАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРӨЛ, АНГИЛЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 223
Улаанбаатар хот
БИРЖЭЭР АРИЛЖААЛАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРӨЛ, АНГИЛЛЫГ БАТЛАХ ТУХАЙ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.4 дэх хэсэг, 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг доор дурдсанаар баталсугай:
№ |
Бүтээгдэхүүний нэр |
Төрөл |
Ангилал |
1. |
Хайлуур жонш |
Хүдэр |
Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 2.2, 2.21, 2.4, 2.41-д заасан ангиллын дагуу тооцно. |
Баяжмал |
|||
2. |
Төмөр |
Хүдэр |
|
Баяжмал |
|||
3. |
Нүүрс |
Боловсруулаагүй |
|
Баяжуулсан |
|||
4. |
Зэс (Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нэмсэн) |
Баяжмал |
Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 2.4, 2.6-д заасан ангиллын дагуу тооцно. |
Бүтээгдэхүүн |
|||
5. |
Молибден (Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нэмсэн) |
Баяжмал |
|
Бүтээгдэхүүн |
Тайлбар: Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд энэ тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалт хамаарахгүй.
(Тайлбар хэсгийг Засгийн газрын 2025 оны 129 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК (Х.Алтай), Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Татварын ерөнхий газар (Б.Заяабал), Ашигт малтмал, газрын тосны газар (Л.Баярмандал)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт тус тус даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
