A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөл)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 86

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тогтоолоор баталсан "Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн дүрэм"-д доор дурдсан агуулгатай 4.3.6 дахь заалт нэмсүгэй:

1/"4.3.6.хүрээлэн буй орчин, хүн, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй их хэмжээний химийн хорт болон аюултай бодис ашигладаг, нөлөөллийн цар хүрээ ихтэй төслийн үйл ажиллагаанд дүгнэлт гарган үндэсний зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх;"

2.Мөн дүрмийн 2.1 дэх заалтын "байна." гэсний дараа "Үндэсний зөвлөлийн орлогч дарга нь Эрүүл мэндийн дэд сайд байна." гэж, 2.5 дахь заалтын "батална." гэсний дараа "Гишүүд нь химийн болон бусад шинжлэх ухааны чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байна." гэж, 3.6 дахь заалтын "хуралдуулна." гэсний дараа "Үндэсний болон салбар зөвлөлийн хуралд гишүүдийг орлож байгаа албан тушаалтан нь гишүүний саналын эрхтэйгээр оролцоно. Шаардлагатай тохиолдолд 3 хүртэлх гишүүдийг цахимаар оролцуулж болно." гэж, 3.7 дахь заалтын "тогтоол" гэсний дараа ", дүгнэлт, зөвлөмж" гэж, дүрмийн 4 дэх хэсгийн гарчгийн "эрх" гэсний дараа ", үүрэг" гэж, 4.2.1 дэх дэд заалтын "асуудлаар" гэсний дараа "тогтоол," гэж, 5.1.3 дахь дэд заалтын "үүссэн" гэсний дараа "асуудлыг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд шийдвэрлэх," гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн дүрмийн 1.3 дахь заалтын "Ерөнхий сайдад" гэснийг "Засгийн газарт" гэж, 3.5 дахь заалтын "5 хоногийн" гэснийг "ажлын 3 хоногийн" гэж, 3.10 дахь заалтын "хүмүүсийг" гэснийг "холбогдох нарийн мэргэжлийн төлөөллийг" гэж, 4.1.3 дахь дэд заалтын "мэргэжлийн" гэснийг "мэргэжил" гэж, 4.2.2 дахь дэд заалтын "санал, дүгнэлтээ зохих байгууллагад гаргах" гэснийг "шийдвэр гаргах" гэж, 4.3.4 дэх дэд заалтын "хэрэглэхийг" гэснийг "ашиглахыг" гэж, 5 дахь хэсгийн гарчгийг "Тав. Аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн эрх, үүрэг" гэж, 5.1.1 дэх дэд заалт, 5.1.2 дахь дэд заалтын "тухайн салбар" гэснийг "Нийслэл" гэж тус тус өөрчилсүгэй.

4."Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тогтоолын заалтын "асуудал эрхэлсэн", мөн тогтоолоор баталсан "Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн нэр, дүрмийн 1.1 дэх заалтаас "асуудал эрхэлсэн", 2.7 дахь заалтаас "тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн", "холбогдох Засгийн газрын гишүүн,", 2.9 дэх заалтын "төрийн захиргааны холбогдох төв байгууллага", 2.10 дахь заалтын "төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон", 4 дэх хэсгийн гарчгийн "бүрэн", 4.3.2, 4.3.3, 5.1.3 дахь дэд заалтын "устгах", 5.1, 5.2 дахь заалтын "төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон", 5.2 дахь заалтын "4.4.3" гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ