- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 36
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 10 дагаар сарын 19-ний өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт" /БНбД 31-25-22/-ийн "5. Сургуулийн барилга болон анги танхим, өрөө тасалгаанд тавигдах ерөнхий шаардлага" гэсэн хэсгийн 5.1.6 дахь заалтад "...7 ба түүнээс доош баллын ..." гэснийг, мөн 5.1.8 дахь заалтын "...7 ба түүнээс доош баллын..." гэснийг тус тус "...6 ба түүнээс доош баллын..." гэж өөрчилсүгэй
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан дээрх өөрчлөлтийг "Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт" /БНбД 31-25-22/ барилгын норм ба дүрэмд тусган, олон нийтэд мэдээлэн таниулах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

САЙД Ц.ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A