- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 100
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A