A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ