- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 96
Улаанбаатар хот
"МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Соёлын тухай хуулийн 20.1.5-д заасныг үндэслэн, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, утга зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг зохион байгуулж байхыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
2."Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг нэгдсэн удирдлагаар ханган, шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан, цаашид жил бүрийн төсвийн төсөлдөө тусган шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
