- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 87
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д доор дурдсан агуулгатай "127-144" заалт нэмсүгэй:
№ |
Бодисын нэр |
Химийн нэр, томьёо |
Олон улсын бүртгэлийн дугаар (CAS) |
Хэрэглээний түгээмэл хэлбэр |
Бодисын онцлог, хоруу шинж чанар |
127. |
2,4,5-Т ба түүний давсууд, эстерүүд |
2,4,5-Trichlorophenoxy-acetic acid C8H5Cl3O3 |
93-76-5 |
Пестицид |
Хорт хавдар үүсгэнэ. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой. |
128. |
Азинфос-метил |
Azinphos-methyl C10H12N3O3PS2 |
86-50-0 |
Пестицид |
Амны хөндий болон арьсны цочмог хордлого үүсгэдэг. Хуурай газрын болон усны организмд хортой нөлөө үзүүлдэг. |
129. |
Октабромдифенил эфир |
Octabromodiphenyl ether; c-octaBDE C12H2Br8O |
32536-52-0 |
Галд тэсвэртэй чанарыг нэмэгдүүлэхэд |
Био хуримтлал үүсгэдэг. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой, усан орчинд онцгой хортой. |
130. |
Гексабромцикло-додекан |
Hexabromocyclododecane C12H18Br6 |
3194-55-6 |
Галд тэсвэртэй чанарыг нэмэгдүүлэхэд |
Био хуримтлал үүсгэдэг. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой, усан орчинд онцгой хортой. |
131. |
Форат |
Phorate C7H17O2PS3 |
298-02-2 |
Пестицид |
Хорт хавдар үүсгэдэг. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой, усны сээр нуруугүй амьтдад онцгой хортой. |
132. |
Богино гинжит хлоржсон парафин |
Short-chain chlorinated paraffins CxH(2x-y+2)Cly |
85535-84-8 |
Хуванцар, будаг, цавууны орцод |
Хорт хавдар, био хуримтлал үүсгэдэг. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой, усан орчинд онцгой хортой. |
133. |
Трихлорфон |
Trichlorfon C4H8Cl3O4P |
52-68-6 |
Пестицид |
Хорт хавдар үүсгэдэг, Хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой, усны сээр нуруугүй амьтдад онцгой хортой. |
134. |
Тербуфос |
Terbufos C9H21O2PS3 |
13071-79-9 |
Пестицид |
Усан орчинд онцгой хортой. |
135. |
Перфторгексаны сульфоны хүчил, түүний давс ба нэгдлүүд |
Perfluorohexane sulfonic acid (PFHxS), its salts and PFHxS related compounds C6HF13O3S |
355-46-4 |
Ус, толбоноос хамгаалах бүрхүүлд |
Байгаль орчинд задралгүй удаан хугацаагаар хадгалагдах чадвартай. Хүний биед био хуримтлал үүсгэнэ. Хүн болон амьд организмд хортой нөлөө үзүүлдэг. |
136. |
Метоксихлор |
Methoxychlor C16H15Cl3O2 |
72-43-5 |
Пестицид
|
Байгаль орчинд задралгүй удаан хугацаагаар хадгалагддаг. Био хуримтлал үүсгэнэ. Хүн болон амьд организмд хортой нөлөө, цочмог хоруу чанар үзүүлдэг. |
137. |
Дихлоран плас |
Dechlorane Plus C18H12Cl12 |
13560-89-9 |
Галд тэсвэртэй чанарыг нэмэгдүүлэхэд |
Байгаль орчинд задралгүй удаан хугацаагаар хадгалагдах чадвартай. Био хуримтлал үүсгэнэ. Усны организмд хортой нөлөө үзүүлдэг. |
138. |
УВ-328 |
UV-328 C22H29N3O |
25973-55-1 |
Хуванцар, будаг, өнгөлгөөний материалд |
Байгаль орчинд задралгүй удаан хадгалагддаг. Био хуримтлал үүсгэдэг, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой. |
139. |
Дикофол |
Dicofol C14H9Cl5O |
115-32-2, 10606-46-9 |
Пестицид |
Байгаль орчинд задралгүй удаан хугацаагаар хадгалагддаг. Био хуримтлал үүсгэдэг, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой. |
140. |
Перфтороктанойн хүчил (PFOA), түүний давс, PFOA-тай холбоотой нэгдлүүд |
Perfluorooctanoic acid (PFOA), its salts and PFOA-related compounds C8HF15O2 (PFOA) |
335-67-1, 3825-26-1, 335-95-5, 2395-00-8, 335-93-3, 335-66-0, 376-27-2, 3108-24-5 |
Хивс, нэхмэл эдлэл, гэрэл зураг, будаг, цавуунд |
Байгаль орчинд задралгүй удаан хугацаагаар хадгалагддаг. Био хуримтлал үүсгэнэ. Амьд организмд онцгой хортой. Хорт хавдар үүсгэнэ. |
141. |
Декабромодифе-нилийн эфир |
Decabromodiphenyl ether (decaBDE or BDE-209) C12Br10O |
1163-19-5 |
Галд тэсвэртэй чанарыг нэмэгдүүлэхэд |
Байгаль орчинд задралгүй удаан хугацаагаар хадгалагддаг. Био хуримтлал үүсгэнэ. Амьд организмд хортой. |
142. |
Гексахлорбутадиен |
Hexachlorobutadiene C4Cl6 |
87-68-3 |
Пестицид |
Байгаль орчинд задралгүй удаан хугацаагаар хадгалагддаг. Био хуримтлал үүсгэнэ. Амьд организмд хортой. Усны организм болон мэдрэлийн системд онцгой хортой нөлөө үзүүлдэг. |
143. |
Альфа гексахлорциклогек-сан |
Alpha-hexachloro-cyclohexane (alpha-HCH) C6H6Cl6 |
319-84-6 |
Пестицид |
Байгаль орчинд задралгүй удаан хугацаагаар хадгалагддаг. Био хуримтлал үүсгэнэ. Амьд организмд хортой. |
144. |
Полихлоржуулсан нафталинууд |
Polychlorinated naphthalenes C10H8-nCln |
70776-03-3 |
Тусгаарлагч материалаар |
Байгаль орчинд удаан хугацаагаар задралгүй хадгалагддаг. Био хуримтлал үүсгэнэ. |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A

