A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Үлгэрчилсэн дүрэм батлах тухай /Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А/100

Улаанбаатар хот

Үлгэрчилсэн дүрэм батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хавсралтаар баталсан үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн өөрийн сургуулийн дүрмийг шинэчлэн баталж, мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.

3.Сургалтын байгууллагад мөрдөх дүрэм, журам, шийдвэр боловсруулах хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх арга зүйн сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэх удирдлагад жил бүр зохион байгуулж байхыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т үүрэг болгосугай.

4.Үлгэрчилсэн дүрмийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газарт, хэрэгжүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулахыг аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн боловсролын газрын дарга нарт тус тус даалгасугай.

5.Тушаалын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-т үүрэг болгосугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН