- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 08
Мөрөн сум
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Монгол улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (П.Лхагважав), сумын Засаг дарга нар болон аймгийн Татварын хэлтсийн дарга (Ч.Хуншагай) нарт үүрэг болгосугай.
3.Батлагдсан тогтоолын бүрдүүлбэрийг ханган Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний акт"-ын Улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Н.Төмөрхуяг)-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус III хуралдааны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ
Текст томруулах
A
A
A
