A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 18/03

Баян-Өндөр сум

АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН ЖИЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварын хэмжээг хуульд нийцүүлэн хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан бүрдлийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний акт"-ын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Б.Ганзориг)-д даалгасугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (М.Түмэнжаргал)-д, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, татварын бааз суурийг нэмэгдүүлж, тэгш хамруулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Л.Галсансайнхувьт), аймгийн Татварын газрын дарга (Б.Цэвээнсүрэн)-т нарт үүрэг болгосугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд даалгасугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Албан татварын хэмжээ батлах тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.МӨНХБАТ