A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • "Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Сэлбэ Дулааны станцын дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тариф тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Сэлбэ Дулааны станцын дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар" ОНӨААТҮГ (Г.Баттулга)-д, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Т.Болортуяа)-д тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Т.Болортуяа)-д даалгасугай.

ДАРГА Ц.ТӨРХҮҮ

ГИШҮҮН Т.БОЛОРТУЯА

ГИШҮҮН М.ЭНХЖАРГАЛ