- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 16/01
Зүүнбаян-Улаан сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий иргэдийн ѳмчилж буй малын тѳрѳл тус бүрээр тоо толгойд ногдуулсан албан татварын хэмжээнд ѳѳрчлѳлт оруулж хавсралтаар баталсугай.
2.Тухайн жилд ногдуулсан албан татварыг орон нутгийн тѳсѳвт тѳвлѳрүүлж ажиллахыг Засаг дарга /Б.Баасан/, багийн засаг дарга нар, татварын улсын байцаагч /Ч.Дэлгэрмаа /-д тус тус үүрэг болгосугай.
З.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан иргэдийн Тѳлѳөлөгчдийн Хуралдаанд хагас, бүтэн жилээр мэдээлж ажиллахыг ажлын хороодод үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06/05 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА П.МӨНХТӨГС
Текст томруулах
A
A
A
