A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 16/09

Сайхан сум

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 22 дугаар зүйлийн 22.1.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн Сумын ИТХ-ын 8 дах удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий этгээдийн 2024 оны малын тоо толгойн албан татварыг 0 төгрөг байхаар өөрчлөн тогтоосугай.

2.Тогтоолыг холбогдох байгууллагад уламжлахыг Татварын улсын байцаагч (Г.Номинхангай)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 06 сарын 18 ний өдрийн 04/01 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Л.ПҮРЭВСҮРЭН

БУЛГАН АЙМГИЙН САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 02/07

Их хүрэмт

МАЛЫН ТОО, ТОЛГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 22 дугаар зүйлийн 22.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-0 төгрөг, адуу-1000төгрөг, үхэр-500 төгрөг, хонь-500 төгрөг, ямаа-800 төгрөг байхаар өөрчлөн тогтоосугай.

2.Малын тоо, толгойд ногдуулах албан татварын орлогыг хуульд заасан хугацаанд төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (М.Ганболд), Татварын улсын байцаагч (Г.Номинхангай) нарт даалгасугай.

3.Тогтоол, холбогдох баримтыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Татварын улсын байцаагч (Г.Номинхангай)-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 26 ний өдрийн 16/09 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүнд үүрэг болгосугай.

ДАРГА Т.БАТЖАРГАЛ