A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 14/03

Хонгор

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дахь заалтууд зэргийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Малчин, мал бүхий этгээдийн нэг малын тоо толгойд ноогдуулсан албан татварын хэмжээг "О" тэг болгон баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8/02 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Хүчингүй болгосон дээрх тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 6092 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй Дотоод Хэргийн Яаманд уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулж, Уг тогтоолыг бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (У. Отгончимэг)-т даалгасугай

4.Тогтоолыг Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөнө.

ДАРГА Д. ЦЭРЭНЧИМЭД