A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/03

Баясгалант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас мал сүрэг олноор хорогдсон, малчдын амьжиргааны түвшин буурсан, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/01 тоот тогтоолоор батлагдсан "Малын тоо толгойн албан татварын хэмжээ"-г 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал адуу -0, үхэр-0, хонь-0, ямаа-0, тэмээг хэвээр байхаар өөрчлөлт оруулсугай.

2.Хуулийн хэрэгжилтийг хангуулан төсөвт төвлөрүүлэн орлогыг зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (А. Батдэлгэр)-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА Т.СҮНЖИДМАА

СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 09

Баясгалант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд 2024 оны өвөлжилт хүндэрч мөсөн зуд болсны улмаас мал сүрэг 50 хүртэлх хувиар хорогдсон, малчдын амьжиргааны түвшин буурсан тул 2025 оны малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр 0 (тэг) төгрөг байхаар тогтоосугай.

2.Хуулийн хэрэгжилтийг хангуулан өмнөх онуудын орлогыг төсөвт төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (А. Батдэлгэр)-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/01, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА М.САЙНХҮҮ