- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАРУУН-УРТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 23/08
Баруун-Урт сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорин гуравдугаар Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий иргэдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2024 оныг дуустал адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Жавхаатөгс)-т даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Багийн Иргэдийн Нийтийн хурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороо (Э.Мягмардорж)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ээлжит Наймдугаар Хуралдааны 08/09 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Т.ИХБАЯР

СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 5/06
Баруун-Урт сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус тавдугаар Хурлаас ТОГТООХ нь:
1. Тус сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж байгаа малын нэг толгойд ногдох албан татварын хэмжээг 2025 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал адуу - 0, үхэр - 0, ямаа - 0, хонь - 0, тэмээ - 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2. Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Жавхаатөгс)-т даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Багийн Иргэдийн Нийтийн хурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороо (С.Адъяа)-д үүрэг болгосугай.
4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Ээлжит хорин гуравдугаар Хуралдааны 23/08 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Г.ИДЭРМӨНХ
Текст томруулах
A
A
A
