- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН РАШААН АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 241
Өлгий сум
РАШААН АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3, 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIX хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Эмчилгээ, сувилгааны болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар рашаан ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /А.Серикболат/-д, рашаан ашигласны төлбөрийг тогтоосон хэмжээгээр авч орон нутгийн татварын орлогыг бүрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Камелият/, аймгийн Татварын хэлтэс /Т.Фестиваль/ нарт тус тус даалгасугай.
ДАРГА Ш.ХАВЫЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх