A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 04

Баяндэлгэр Уул

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хорин нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.2023-2024 онуудад сумын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч мал олноор хорогдож байгаа тул малчид, мал бүхий этгээдийн амьжиргааг дэмжих зорилгоор малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг таван төрөл тус бүрд 0 төгрөг байхаар тогтоосугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Ё.Батхуяг)-нд даалгасугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нийтэд сурталчилж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөл, төлөөлөгчдөд үүрэг болгосугай.

ДАРГА Ц.ЭНХТҮВШИН

ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 12

Баяндэлгэр уул

МАЛЫН ТОО ТОЛГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

"Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 35 дугаар зүйлийн 35.1.10, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг адуунд 1500 төгрөг, тэмээнд 1300 төгрөг, үхэрт 1300 төгрөг, хонинд 300 төгрөг, ямаанд 600 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор албан татварыг 0 төгрөгөөр тогтоох малчин өрхийн малын тоо толгойг үхэр 5, адуу 5, хонь 80, ямаа 20 хүртэл байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын эдийн засаг төсөв, санхүү өмчийн бодлогын хороо (Д.Цэрэнлхам)-нд даалгасугай.

5.Энэ тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ё.Батхуяг)-д даалгасугай.

ДАРГА Д.ЦЭРЭНЛХАМ