A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.3, 27.7 дахь хэсгийн, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийн, 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгийн, 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3, 54.5 дахь хэсгийн, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийн, 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсгийн, 64 дүгээр зүйлийн 64.7 дахь хэсгийн, 66 дугаар зүйлийн 66.3, 66.4 дэх хэсгийн, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийн, 80 дугаар зүйлийн 80.13 дахь хэсгийн, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн дараа "Тайлбар: Энэ хуульд заасан "гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг ойлгоно." гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР