- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ОВОО СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 14/10
Баян-Овоо сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй шороон шуурга, ган зуд зэрэг байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй малын бэлчээр муу, отор нүүдэл ихтэй, өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй зэргийг харгалзан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг төрөл тус бүр дээр нь 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.
2.Тус тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын 2021 оны 4/5 дугаар тогтоол, 2023 оны 11/4 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Х.БАТЧИМЭГ

ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 5/3
Баян-Овоо сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малчин болон мал бүхий этгээдийн амьжиргааг дэмжих зорилгоор 2025 оны малын тоо толгойд ногдуулах малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрд 0 (тэг) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Батлагдсан тогтоолыг зохих хууль журмын дагуу холбогдох газарт бүртгүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (О.Оргилсайхан)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 14/10 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Д.СОНИНБАЯР
Текст томруулах
A
A
A
