- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Булган аймгийн Орхон сумын "Долоон бар" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
БУЛГАН АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 06
Булган
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Долоон бар" ХХК-ийн 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 02/05 дугаар албан бичгээр ирсэн саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Орхон сумын "Долоон бар" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Долоон бар" ХХК /Ч.Жаргалсайхан/-д, аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /С.Одончимэг/-д тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 9 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН
ГИШҮҮН С.ОДОНЧИМЭГ
Текст томруулах
A
A
A