- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Булган аймгийн Хангал сумын "Долоон бар" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
БУЛГАН АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 07
Булган
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Долоон бар" ХХК-ийн 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 02/05 дугаар албан бичгээр ирсэн саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Хангал сумын "Долоон бар" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, айл өрх, аж ахуйн нэгжийн тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн, төсөвт байгууллагын тарифыг 2024 оны 09 сарын 15-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.
3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Долоон бар" ХХК /Ч.Жаргалсайхан/-д, аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /С.Одончимэг/-д тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН
ГИШҮҮН С.ОДОНЧИМЭГ
Текст томруулах
A
A
A