- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯННУУР СУМЫН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 02
Баяннуур сум
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3,6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин болон мал бүхий этгээдийн 2024 оны малын тоо, толгойн албан татварын хэмжээг адуу-0, үхэр-0, хонь-0, ямаа-0, тэмээ-0 байхаар өөрчлөн тогтоосугай.
2.Сумын ИТХ-ын 2023 оны XVI/09 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
3.Энэхүү тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлr ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Б.Батхуягт)-т даалгасугай.
4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
ДАРГА А.АЛТАНЦЭЦЭГ

БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ III ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар III/03
Баяннуур сум
АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.10, 48 дугаар зүйл, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин болон мал бүхий этгээдийн 2025 оны малын тоо, толгойн албан татварыг адуу- 1000, үхэр- 600, хонь-400, ямаа-600, тэмээ-1000 байхаар хувь хэмжээг шинэчлэн тогтоосугай.
2.Сумын ИТХ-ын 2024 оны XYII/02 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
3.Энэхүү тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Б.Батхуяг)-т даалгасугай.
4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
ДАРГА М.ДОРЖПҮРЭВ
Текст томруулах
A
A
A
