- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НОЁН СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ НОЁН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 13/08
Ноён сум
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4/6 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 7/14 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай албан бичгийн хамтаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга (Ц.Барчимэг)-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА М.ЦОГОО
Текст томруулах
A
A
A
