A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалтын "бичгээр" гэсний дараа ", эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж, 14.3, 14.6 дахь хэсгийн, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.3.1, 19.3.3 дахь заалтын, мөн зүйлийн 19.4 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр" гэж, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3 дахь заалтын, 14.3, 14.6 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.3.1, 19.3.3 дахь заалтын, 19.4 дэх хэсгийн "өргөдөл бүртгэх дэвтэрт" гэснийг "бүртгэлд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР