A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"4/шинжээчийн мэргэжил, албан тушаал, шинжилгээ хийсэн газар, он, сар, өдөр, хугацаа."

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн, 58 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 52 дугаар зүйлийн 6 дахь заалтын дараа "Тайлбар: Энэ хуульд заасан "гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг ойлгоно." гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/49 дүгээр зүйлийн 1 дэх заалт:

"1/шалгаруулах төслийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлэх, зар мэдээнд заасан хугацаанд ирүүлэх;"

2/49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу оролцогч нь шалгаруулах төслийг битүүмжилж өөрийн биеэр, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, эсхүл баталгаат шуудангаар дамжуулан бичгээр хүргүүлнэ. Шалгаруулах төслийг цахим хэлбэрээр хүргүүлэх тохиолдолд оролцогч нь цахим гарын үсэг хэрэглэнэ."

3/54 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Шинжээчийн дүгнэлтийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэх бөгөөд бичгээр үйлдэх тохиолдолд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна. Цахим хэлбэрээр үйлдэх тохиолдолд цахим гарын үсгээр баталгаажуулна."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР