A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.11 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам"-ын 4.1-д дараах нэмэлтийг оруулсугай.

1.1. "Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлд багтсан, хүртээмж нь хангагдаагүй тусламж үйлчилгээгээр тусгай зөвшөөрөл олгосон, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага хүсэлт ирүүлсэн тохиолдолд нэгдсэн сонгон шалгаруулалтын хугацаа харгалзахгүй сонгон шалгаруулалт зохион байгуулж болно " гэж нэмэх ;

2. Тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т ДААЛГАХ НЬ:

2.1.Сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж, эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлд багтсан, хүртээмж нь хангагдаагүй тусламж үйлчилгээгээр тусгай зөвшөөрөл олгосон, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалтыг батлагдсан журмын дагуу зохион байгуулах ;

2.2. Эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтын журам, шалгуур, цахим системийн талаарх мэдээллээр хангаж ажиллах ;

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба (Т.Батмөнх)-д даалгасугай

ДАРГА С.ЧИНЗОРИГ