A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 16/03

Гурванбулаг сум

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын мал аж ахуйн салбарт үүсээд буй нөхцөл байдал, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, "Малчдадаа тусалъя аян"-д нэгдэх, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/01 дүгээр тогтоолын 1 дэх заалтад дурдсан малын тоо толгойн албан татварын төрөл тус бүрээр батлагдсан хэмжээг 2024 онд "0" төгрөг байхаар тогтоон өөрчилсүгэй.

2."Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/01 дүгээр тогтоолын 1 дэх заалтад дурдсан малын тоо толгойн албан татварын төрөл тус бүрээр батлагдсан хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн мөрдсүгэй.

3.Энэ тогтоолыг хуулийн хугацаанд, холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Хишигдаваа)-д даалгасугай.

ДАРГА А.ЭРДЭНЭБУЛГАН