A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ХИШИГ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 05

Хишиг-Өндөр сум

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалт, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын мал аж ахуйн салбарт үүсээд буй нөхцөл байдал, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, "Малчдадаа тусалъя аян"-д нэгдэх, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дэх заалтад дурдсан малын тоо толгойн албан татварын төрөл тус бүрээр батлагдсан хэмжээг 2024 онд "0" төгрөг байхаар тогтоон өөрчилсүгэй.

2."Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дэх заалтад дурдсан Малын тоо толгойн албан татварыг төрөл тус бүрээр батлагдсан хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн мөрдсүгэй.

3.Энэ тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Д.Ганчимэг)-д даалгасугай.                                                       

ДАРГА Н.ГАНХУЯГ