- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 07 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 114
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтын 2.4.4 дэх заалтын "хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх," гэсний дараа "дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх," гэж, 2.4.6 дахь заалтын "Хэрэг эрхлэх газрын дарга" гэсний дараа ", Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга" гэж, 2.5.4.3, 3.3.4 дэх заалтын "биелэлтийг гарган дүгнэх," гэсний дараа "дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх," гэж тус тус нэмсүгэй.
2.Мөн тогтоолын хавсралтын 2.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
.png)
.png)
.png)
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
