A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1 дэх заалтын "бичгээр" гэсний дараа ", эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж, мөн зүйлийн 24.2.2 дахь заалтын, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтын "бичгээр" гэсний дараа ", эсхүл энэ хуулийн 24.2.1-д заасан цахим хэлбэрээр" гэж, 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтын "албан" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР